БНСУ-ын иргэдийн визгүй зорчих зөвшөөрлийг сунгалаа
2025-01-07 14:12:00

Манай оронд жуулчлах зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих Өмнөд Солонгосын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дахин нэг жилээр сунгасныг Монгол дахь тус улсын ЭСЯ-наас мэдээллээ.
Засгийн газар цар тахлын дараах хямралыг даван туулах, аялал жуулчлалыг сэргээх зорилгоор 2022 оны тавдугаар сард ийм шийдвэр гаргасан бөгөөд хүчинтэй хугацааг нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж тогтоосон юм. Тэгвэл Солонгос жуулчид дахин нэг жил буюу энэ он дуустал манай улсад визгүй зорчих боломжтой юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.