Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87 хувь нь амьсгалын замын шалтгаантай байна

2025-01-06 17:12:00

Томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хот болон Өвөрхангай, Булган, Увс аймгийн тандалтын эмнэлгүүдэд томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцын 62.2 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч вирусүүд илэрчээ. 

Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.