Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчиж байна

2025-01-02 16:38:00

Сурагчдын амралт эхэлсэн энэ үеийг ашиглаж, гэр бүлээрээ агаарт гарах боломжийг олгох зорилгоор нийслэлээс хоёр чиглэлд том оврын автобус үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж, Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд хоёр автобус иргэдэд үйлчилж байна.

Офицеруудын ордноос Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөг,  Сүхбаатарын талбайгаас Скай ресорт руу том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр тус, тус зорчиж байгаа юм. 

Дээрх чиглэл рүү автобусаар өдөрт 195 орчим иргэн зорчиж буй юм байна.

Сануулахад, цэвэр агаарт хаашаа гарах хүсэлтэй байгаа талаар иргэдээс саналыг нь авахад  олонхи нь Скай-ресорт, Тэрэлжид очих хүсэл илэрхийлсэн юм. Иймээс арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн дээрх хоёр чиглэл рүү том оврын автобус үйлчилгээнд гаргасан. Автобуснууд дараах цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.