Улсын хэмжээнд малын тоо өмнөх оноос долоон сая толгойгоор буурчээ

2024-12-30 17:15:00

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57 сая толгой мал тоологдсон байна. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 11 хувиар буурчээ. 

Улсын хэмжээнд 2024 онд нийт 16 сая төл бойжуулсан. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 3.9 сая, бойжсон төл хоёр сая толгойгоор буурчээ.

Улсын хэмжээнд оны эхний малын 14.3 хувьтай тэнцэх 9.3 сая толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Хорогдлыг малын төрлөөр авч үзвэл

  • хонь 5.0 сая,
  • ямаа 2.9 сая,
  • үхэр 792 мянга,
  • адуу 553 мянга,
  • тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.