ССАЖЗ-ЫН САЙД Ч.НОМИН БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.М ГОТСУРВЕЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2024-12-17 13:28:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол–Энэтхэгийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах ажлыг Энэтхэгийн сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн удирдамжаар амжилттай үргэлжлүүлж байгааг онцлов. Цаашид хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох баримт бичгүүдийг шинэчлэн байгуулах талаар ярилцав.
Түүнчлэн соёлын салбарын албан хаагчдыг Энэтхэг Улсад мэргэшүүлэх сургалтад хамруулах, музейн байгууллагуудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, кино урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг тодорхой чиглэлүүдээр харилцан санал солилцов.
Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд БНЭУ-ын жуулчдыг татах, хоёр улс хооронд үйлдэх шууд нислэг үйлдэх боломжийг холбогдох байгууллагуудтай хамтран судлахаар боллоо.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.