Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөөг танилцууллаа
2024-12-18 12:21:00
Монгол Улс дахь НҮБ-ын байрнаа ССАЖЗ-ын сайд Ч.Номин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, Залуучуудын хөгжлийг дэмжих төлөвлөгөөг танилцууллаа.
Төлөвлөгөөний танилцуулгыг “Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана, Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Тэмүүлэн нар хийв.
Энэхүү стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын нийт хүн амын 29 хувийг бүрдүүлж буй 15-34 насны залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогын баримт бичиг юм. Төлөвлөгөөгөөр залуучуудын боловсрол, орон сууц, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан.
Танилцуулга уулзалтын үеэр залуучуудын хөгжил, оролцоог дэмжих цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх гол ажлуудын талаар санал солилцлоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.