Тогтвортой хөгжлийн төлөөх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

2024-10-04 13:17:00

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллага нь хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлийг хамтын ажиллагааныхаа нэг тулгуур болгон дэвшүүлж,  аж үйлдвэрийг төрөлжүүлэх тал дээр Монгол улсын голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна.  

            Монгол улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Шинжлэх ухаан, технологийн агентлаг (ЖСТ) хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа Сатрепс хөтөлбөр”-ийн “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгааны төсөл (SATREPS)” -ийн баримт бичигт Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн газрын Олон улсын зөвлөх Кирино Юми, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Б.Батцэцэг нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь 2025-2030 онд хэрэгжих бөгөөд Мал эмнэлгийн хүрээлэн болон Япон улсын Обихирогийн мал эмнэлгийн их сургууль хамтран хэрэгжүүлнэ. Төслийн үр дүнд адууны өвчлөл, түүний дотор адууны нийлүүлгийн өвчний халдварын байдлыг тогтоож адууны эрүүл мэндийг хамгаалах болон үржлийн ажилд биоинженерчлэлийн аргыг нутагшуулан халдварт өвчний хяналтын тогтолцоо, генетикийн нөөцийн менежементийг боловсронгуй болгох замаар Монгол Улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.