“МУ-ын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги” семинар зохион байгууллаа

2024-04-02 13:15:00

Эдийн засаг, хөгжлийн яам,  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Засгийн Газар хамтран уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны олон талт оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Амлалтаас үйл ажиллагаанд: Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги” семинарыг амжилттай зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн харилцан уялдаа бүхий, салбар дундын шинж чанартай тул Эдийн засаг, хөгжлийн яам салбар дундын уялдааг хангах, хэрэгжилт, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бусад оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ ч утгаараа өнөөдрийн семинарт холбогдох яамд, агентлаг, хөгжлийн түншүүдийн төлөөлөл болон  мэргэжилтэн, судлаачид идэвхтэй оролцож, өнөөгийн тулгамдаж буй асуудал,  боломжит шийдлийн талаар хэлэлцсэн нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS) хоорондын үйл ажиллагааг уялдуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар урт хугацааны стратегийг боловсруулахад олон талт оролцоо, цаашдын үр дүнтэй  хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бодлогыг хэрэгжүүлэх нь манай улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг бөгөөд үүнд Эдийн засаг, хөгжлийн яамны манлайлал, үүрэг оролцоо чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Орлогч суурин төлөөлөгч Лин Цао нар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолж байв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.