Найман аймгийн 20 сум зудын эрсдэлд байна

2024-12-12 15:03:00

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс хээрийн цасны хэмжилтийн мэдээг танилцуулжээ. Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна.

Зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу /8 аймгийн 20 сум/ байдалтай байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.