Нуурын мөсөнд ачааны автомашин цөмөрсөн байсныг татан гаргажээ

2024-12-04 11:50:00

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн “Дөрөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ 12.01-ний өдрийн 21:00 цагийн орчим “Дөрөө” нуурын мөс цөмөрч С-ийн “Hyundai Mighty” загварын 2.5 тонн даацтай ачааны автомашины тэвш хэсэг орсон тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 17:30 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд /ачаа/ хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байсныг 6 цаг 15 минут ажиллан, автомашиныг татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.