Энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй
2024-12-03 12:06:00

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжлээ. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Энэ онд сайжруулсан түлшний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ
Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэгчийн тоо 10 хувиар өссөн ч үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаа асуудалд технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.