Голын мөс цөмөрч, суудлын автомашин суужээ

2024-12-02 10:58:00

Өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний 17:10 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Баадааны голын мөс цөмөрч, суудлын автомашин суусан тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн "Алион" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.

Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөөгүй, голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг тооцож, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.