М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцад ашиглана
2024-11-14 15:34:00
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2013 оноос эхлэн Дэлхийн банкны 2030 Усны Нөөцийн Бүлэгтэй хамтран ажиллаж байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан удирдах зөвлөл Монгол улсад усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах тогтолцоог бий болгох, цэнгэг усны хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, усны менежментэд эдийн засгийн хөшүүргийг бий болгох, дахин ашиглах усны эрх зүйн орчныг бий болгон үндэсний стандарт боловсруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хот болон өмнөд говийн бүсэд эдийн засгийн өсөлтийг хангахуйц ус хангамжийн тогтвортой шийдлүүдийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн.
Хаягдал ус цэвэрлэн дахин ашиглах төслийн хаалтын уулзалтад тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул оролцож, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, Дэлхийн банкны 2030 Усны Нөөцийн Бүлэгт талархал илэрхийлжээ.
Уулзалтын үеэр ногоон хөгжлийг дэмжих, усны нөөцийг хэмнэлттэй, дахин ашиглах, усны бохирдлыг бууруулж Төв цэвэрлэх байгууламжид очих ачааллыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилтын хүрээнд тус хөтөлбөрийн бодит үр дүнд 2024 оны 11-р сарын 13-ны өдөр М-Си-Эс Кока-Кола ХХК цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК технологийн хэрэгцээндээ ашиглахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ.
Ногоон хөгжил, хаягдалгүй эдийн засгийн загварын сайн жишээ болох Амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт ус хангамжийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо орчмын айл өрхүүдийн хашаа, гудамжид үүсдэг халиа тошины ус, М-Си-Эс Кока-Кола үйлдвэрийн хаягдал усаар хангах техникийн шийдэл, эдийн засгийн тооцоолол, бодлогын зөвлөмжүүд тодорхойлон гаргаж уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй шийдэл, техник технологийг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд дэмжин ажиллах болно гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв