СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2024-10-18 16:15:00

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв, байдлыг танилцууллаа.

Маргааш буюу аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Аравдугаар 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Аравдугаар сарын 20-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөрөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1..-+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8….-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод аравдугаар сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.