40 жилийн туршлагатай Германы дүрс оношилгооны их эмч Өмнөговь аймагт ажиллаж байна

2024-10-18 15:35:00

Бүгд Найрамдах Герман улсын дүрс оношилгооны их эмч Өмнөговь аймгийн БОЭТ-д 2024 оны аравдугаар сарын 08-26-ны өдрүүдэд ажиллаж байна.

Тодруулбал, "Нутгийн Хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эмч нарыг чадваржуулах, ажлын байран дээрх дагалдан сургалтыг зохион байгуулах, гадаадын болон дотоодын шинэ эмчилгээ оношилгоог нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Германы ахмад мэргэжилтний холбоонд хүсэлт гаргасны дагуу Герман улсын Мюнхен хотод 40 жил дүрс оношилгооны их эмчээр ажилласан туршлагатай Иохан эмч БОЭТ-д ажиллаж байна. Мөн 10 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Номгон суманд зохион байгуулагдах Явуулын үзлэгээр очиж аймгийн эмч нартай хамтран урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ.

Энэ талаар Иохан эмч хэлэхдээ "Өмнөговь аймагт анх ирээд дүрс оношилгооны аппаратуудыг нь хараад шагширсан. Герман улсад ч ийм өндөр үзүүлэлттэй, хүчин чадалтай аппаратууд их ховор байдаг байтал Монголын хөдөө орон нутагт байна гэдэг бол гайхамшиг. Түүнчлэн энд ажиллахад урамтай байгаа дараагийн зүйл бол нутгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилчдын суръя, мэдлэг туршлагаа хуваалцъя, солилцъё гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байгаа явдал юм. Энд ирээд түгээмэл тохиолддоггүй ховор өвчнүүдийг олж хараад, тасгийн эмч нартайгаа хамтдаа шийдвэрлээд явж байна" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.