Иргэд өнөөдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх боломжтой
2024-10-14 11:36:00
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж буйтай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс зогсоосон.
Орон нутгийн сонгууль дууссан тул өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг сэргээж байгаа хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлжээ.
Зарим хэсгийн хороонд ирэх долоо хоногт буюу энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явагдана.
Иргэд харьяа дүүрэг болон Улсын бүртгэлийн төвүүдэд хандаж эсвэл цахимаар шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.