Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний өр төлбөр хяналтаас гараад байна

2024-10-04 10:52:00

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы  нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг хэллээ. 

Хэрэглээний савлагаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.