''ТАНСАГ АЙРАГ'' фестиваль энэ сарын 12-нд болно

2024-10-02 10:39:00

ТАНСАГ АЙРАГ компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАНСАГ АЙРАГ фестивалийг энэ сарын 12-нд Эвэнто Боллрүүм /Evento ballroom/-д хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Энэ наадмын гол зорилго нь гүүний айрагны тэжээллэг, эмт чанарыг дэлхий дахинд сурталчилж үүгээр дамжин монгол идээ ундааны соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, таниулах явдал юм. 

Наадмын хөтөлбөрт үндэсний биет болон биет соёлын өвүүд багтсан байдаг. Цагаан идээ, бүтээгдeхүүний маркетинг хийгдэж урлагийн тоглолт, хуруудах,  дэмбээдэх уралдаан тэмцээнүүд зохиогддог юм. Энэхүү наадам нь жил ирэх тусам оролцогч нарын хүрээ тэлж шагналын сан ч өндөр болж байна.  Ноднин бооцоот дэмбээ МУГЖ, Уртын дууч С.Цогтсайхан, Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү нарын дунд зохиогдож 10 сая төгрөгийн шагнал авч байжээ.

Энэ жилийн Талын хуруу гаргах, Дэмбээний аварга шалгаруулах тэмцээнд олон баг,  хамт олон оролцохоор захиалгаа ирүүлээд байна. Мөн өндөр бооцоот дэмбээний дуудлагыг нэр бүхий хүмүүст хүргүүлээд байгаа юм.   Мөн жинхэнэ монгол найр ямар дэг ёстой байдаг, зан үйл , учир холбогдол, айрагны шинжлэх ухааны судалгаа, гадаад маркетинг, түүхийн баримт зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаа болдог билээ.

Мөн европын орнууд 10-р сарыг ургацын баяр, исэг ундааны баяр хэмээн October-Fest гэж шар айрагны баяр хийдэг ба тухайн бүсийн зөөлөн сэрүүн уур амьсгалд нь нийцэж байдаг.  Эрүүл мэндийн талаасаа хүний биеийн шарын махбод намар арвидах нь магадлал өндөртэй тул гадны шар айраг гэхээс илүү монгол гүүний айраг нь бэлчээрийн мал ахуйтны үндсэн зохицолт ундаа гэдгийг бодолцон энэ сард зохион байгуулдаг уламжлал тогтоож байгаа юм.

ТАНСАГ АЙРАГ фестивальд мэргэжлийн олон экспертүүд урилгаар оролцон энэхүү ач холбогдол бүхий эвентийг шинжлэх ухааны байгууллага, худалдааны байгууллагa, төрийн зүгээс үргэлж хамтран ажиллахаа илэрхийлсээр байна. “Тансаг айраг” дуу Youtube, Soundcloud сувгууд дээр олон олон хандалтыг аваад байна.

ТАНСАГ АЙРАГ ФЕСТИВАЛ-2024

1) Монгол адуун соёл, идээ ундааны соёлын өв

2) Дуу хуур

3) Яруу найраг

4) Хуруу, дэмбээний наадам

5) Найр, найрлах ёс

7) Аялал жуулчлалын бүтээгдэхүүний маркетинг зэрэг хөтөлбөрүүдийг уламжлал болгон зохиож, Төв аймаг, Дундговь, Өвөрхангай, Булган, Архангай нутгийн айрагны чанар, газар орны онцлогийг эрдэм шинжилгээ, судалгаанд суурилан дэлхийд түгээх эрхэм зорилготой энэхүү айрагны баярт та бүхнийг морилон саатаж, найрлан суухыг дахин урьж байна.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.