“Зээлийн аппликейшний эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг залилж байна

2024-10-01 15:14:00

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 701 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 83 нь Залилах гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд иргэн хуулийн этгээдэд 1 тэрбум 28 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл Зээлийн аппликейшны эрх сэргээж өгөх, зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх 27, Онлайнаар бараа, үйлчилгээ авахаар 20, Телеграмд цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө гэх 27, Танил хүнээс мөнгө зээлээч гэх чат ирсний дагуу мөнгө шилжүүлж 8, бусад аргаар 13 бүртгэгдсэн байна.

Тухайлбал: 

- Иргэн О нь телеграмм чатаар үл таних хүнтэй холбогдож онлайнаар үе давдаг гэх ажил гүйцэтгэж 114 сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан. 

- Иргэн З нь Теллеграммаас Avdulla S гэх хаягнаас YR группын хүний нөөцийн ажилтан байна та гэрээсээ цахимаар комент бичдэг ажил байна, та гурван даалгавар биелүүлнэ гэх зартай холбогдож 20.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан

- Иргэн Т нь Фейсбүүк чатаар “Та 400,000,000 төгрөг хожсон байна эхлээд 14,000,000 төгрөг шилжүүлж хожсон мөнгөө авна” гэхээр нь нийт 5 удаагийн гүйлгээгээр 13,400,000 төгрөг шилжүүлэн залилуулсан

- Иргэн Г нь Зээлийн аппликейшины зээлийн эрх нэмэгдүүлэх, цахим гэрээ хийх зарын дагуу холбогдож, 1 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх мэт. 

Сүүлийн үед “ЗЭЭЛ ОЛГОДОГ АППЛИКЕЙШНЫ ЗЭЭЛИЙН ЭРХ СЭРГЭЭНЭ, ЗЭЭЛИЙН ЭРХ НЭМЭГДҮҮЛНЭ” гэх зар мэдээлэл facebook орчинд түгээмэл нийтлэгдэж байна. 

Уг зарын БОДИТ ҮНЭН нь:

1-рт: Таны хувийн мэдээллийг буюу уг аппликейшинд нэвтрэн орох нэр, нууц үгийг авна

2-рт: Таны зээлийн аппликейшинд нэвтэрч боломжит зээлийн дээд хэмжээгээр зээл авч таныг залилна.

3-рт: Таны хувийн мэдээллийг ашиглаж бусад зээлийн аппликейшинд бүртгэл үүсгэж, зээл авч залилна.

Мөн “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр иргэдээс хураамж эсвэл шимтгэл нэрээр мөнгө авч таныг ЗАЛИЛДАГ болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.