НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Билэгт үнэмлэхээ гардан авлаа
2024-09-26 18:30:00
Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна.
НИТХ-д Хан-Уул дүүргийн 8-р тойргоос нэр дэвшигч Б.Билэгт үнэмлэхээ гардан авлаа.
Тэрбээр, “Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна гэдэг чухал үүрэг даалгавар. Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж, олон олон шинэ шийдэл, санаагаа хэрэгжүүлж, тэдний дуу хоолой болох боломжийн эхлэл өнөөдөр тавигдаж байна” гэв.
Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө иргэд өөрсдөө хотын даргаа сонгодог болох заалт оруулсан нь хамгийн чухал гэдгийг онцлов. Учир нь хотын даргыг намаас томилсноос үүдэн намдаа үйлчилж, намдаа давуу байдал үүсгэх сөрөг талтай. Тиймээс иргэдээс хотын даргаа сонгож, иргэнийхээ төлөө ажиллах үүргээ ухамсарлаж, хотоо хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй мэргэжлийн баг бүрдүүлэх нь чухал гэдгийг ХУД-ийн 8-р тойргоос нэр дэвшигч Б.Билэгт онцолж байлаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.