Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянган төгрөгөөр торгоно
2024-09-13 16:13:00
УИХ-ын ээлжит чуулганаар энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хууль 09 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулийн онцлох заалт бол хүүхдийг “үл хайхрах хүчирхийлэл” юм.
Өмнө нь 2016 онд батлагдсан, өмнө үйлчилж байсан хуулиар үл хайхрах хүчирхийллийг тодорхойлж, зааж өгөөгүй байжээ. Шинэчлэн батлагдаж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар үл хайхрах хүчирхийллийг хуульчилж өгчээ.
Шинэчилсэн хуулийн 22.8-д “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч суралцаж байгаа орчин орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан адилтгаж үзэж болох юм.
Хэрэв эдгээр зөрчил илэрсэн тохиолдол тухайн хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.