Паралимпын аварга У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2024-09-12 13:12:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тодруулбал "Парис 2024" паралимпын пара таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин Уламбаярын Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнав.

У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтын эзэн болсон билээ. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагчаар түүхэнд нэрээ мөнхөлсөн. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.