Телеграмаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөх гэснээр 25 сая төгрөгөө залилуулжээ
2024-09-04 14:47:00
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт /2024.08.26-2024.09.01-ний өдрүүдэд/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 704 бүртгэгдсэнээс 62 нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Үүнээс 72 хувь нь “Онлайнаар цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө, урамшуулал олгоно”, “Онлайнаар бараа бүтээгдэхүүн зарна, автомашин, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг худалдаална” гэх зарын дагуу мөн танил хүний фэйсбүүк хаягыг ашиглан мөнгө гуйх зэрэг үйлдлийн аргаар үйлдэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:
- Иргэн Б нь телеграмаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж урамшуулал аваарай гэх зарын дагуу холбогдож, 5 удаагийн гүйлгээгээр 25.000.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
- Мөн дээрх зарын дагуу иргэн Ц нь үл таних хүний данс руу 6 удаагийн гүйлгээгээр 16.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан,
- Иргэн Г нь "Миний хакердуулсан Facebook хаягаас мөнгө хэрэгтэй байна гэж хүмүүсээс мөнгө гуйсан chat бичиж танил 2 эгч маань нийт 1,200,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна" гэх зэрэг хэргүүд бүртгэгдсэн.
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэд гэрээсээ гарахгүйгээр хаанаас ч хамаагүй өөрийн хүссэн үйлчилгээгээ авах, бараа бүтээгдэхүүнийг захиалан авах үйл явц хурдацтай хөгжиж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон байгууллага гарч ирсэн байна.
Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж гэртээ хүргүүлэн авах нь иргэдийн цаг хугацаа, бусад зардлыг хэмнэж байгаа нь сайшаалтай зүйл боловч үүнийг дагаад эрсдэл мөн хүлээж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх 3 төрлийн алхмыг танд зөвлөж байна.
- Алхам 1: Хэрвээ таны танил хэн нэгнээс “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн бол заавал утастаж тодруулах. Хэрэв тодруулахгүй бол та мөнгөө алдах эрсдэл 100%.
- Алхам 2: Хэрвээ та онлайнаар аливаа төрлийн бараа бүтээгдэхүүн захиалж байгаа бол тухайн бараа таны гар дээр очоогүй тохиолдолд урьдчилгаа болон бүрэн төлбөрөө бүү шилжүүлээрэй.
- Алхам 3: Цахим хэлбэрээр аливаа төрлийн үйлчилгээ /зээл олгох, санхүүгийн тусламж үзүүлэх, цагийн ажилд оруулах, урамшуулал олгох гэх мэт/ үзүүлэхдээ эхлээд шимтгэл, баталгаажуулах төлбөр зэргийг бүү шилжүүлээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ