Outlaw хамтлаг “Respect ticket” тасалбарын борлуулалтаа сайн үйлсийн аянд зориулна

2024-09-04 13:52:00

Төв цэнгэлдэхийн тайзнаас 20 жилийн ойн тоглолтоо зарласан Outlaw хамтлаг дахин нэг сюрприз задаллаа. Ердөө 37 мянган төгрөгийн үнэтэй Respect ticket худалдаанд гаргажээ. Уг тасалбарын борлуулалтын тодорхой хувийг хүүхдийн төлөөх бодит ажилд зориулах юм байна.

Тус хамтлаг  20 жилийнхээ ойн хүрээнд 20Х20 аяныг санаачилж,  ЦЕГ, ТЦА-тай хамтран хүүхдийг зам тээврийн осол аваарт өртөх, аливаа гэмт хэргийн хохирогч болох, хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.

Respect ticket нь цөөн тоогоор гарч буй бөгөөд есдүгээр сарын 06-ны 00:00 цагт борлуулалт хаагдах аж.

Т А С А Л Б А Р-ыг доорх линкүүдээр орж худалдан авах боломжтой.

 

https://www.ticket.mn/event/2253/

 

https://shoppy.mn/products/outlaw-240920


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.