Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон П.Алтан-Одтой танилц
2024-08-19 19:27:00
Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Алтан-Одыг томилох шийдвэрийг тус яамны сайд Ц.Баатархүү өчигдөр гаргажээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн П.Алтан-Од нь Дорнод аймагт төрсөн, эрхзүйч, нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд ажлын гараагаа "Жигүүр гранд" группын менежерээр эхэлж, улмаар Соёл спорт аялал жуулчлалын яамны Газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад багтан нэр дэвшиж байлаа.
П.Алтан-Од нь 2003-2007 онд ОУЭЗБДС-ийг Нягтлан бодогч, 2008-2011 онд БНСУ-ын Халлим Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2017-2021 онд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг Эрхзүйчээр тус, тус төгсчээ.
Түүнчлэн, АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч зэрэг сонгуульт албан тушаалыг намдаа эрхэлж байсан нам, төрийн ажилд олон жил ажилласан туршлагатай боловсон хүчний нэг юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.