Энэ оны эхний 7 сарын байдлаар онлайн захиалгын залилах гэмт хэрэг 1131 бүртгэгджээ
2024-08-16 11:24:00
Энэ оны эхний 7 сарын байдлаар онлайн захиалгын залилах гэмт хэрэг улсын хэмжээнд 1131 бүртгэгдсэн байна. Цахим залилах гэмт хэргийн 3/1-ийг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн үйлдлийн арга нь тухайн залилагч этгээд хуурамч хаяг нээх, олон дагагчтай цахим хаяг, хуудас зэргийг худалдан авч тухайн хаягт мэдээлэл оруулж хөгжүүлэлт хийсний үндсэн дээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан гутал, хувцас, гар утасны дагалдах хэрэгсэл, тавилга зэргийг зах зээлийн ханшаас доогуур үнээр санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах, урьдчилгаагаа хийсэн тохиолдолд хувааж төлөх, захиалсан барааныхаа мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд хүргэлт үнэгүй зэрэг худалдан авалтын таатай нөхцөл болон хялбар худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж гэмт хэрэг үйлддэг. Мөн өөрийн болон бусдын нэр дээрх данс ашигладаг. Хохирогчид бараа нь ирэхгүй тохиолдолд эсвэл тухайн цахим хаяг таныг блоклох, цахим хаягаа хааснаар залилуулсан гэдгээ мэддэг.
Энэ төрлийн залилан нь “7-14 хоногийн дотор таны захиалсан бараа таны гар дээр очно” зэргээр хугацаа зааж өгдөг бөгөөд хугацаа бүтээгдэхүүн гар дээр ирэх хугацаа болоход хил дээр оочер ихтэй байгаа дахиад 7 хоног хүлээгдэх тул та бүхэн хүлээцтэй хандана уу зэргээр ул мөрөө баллах нөхцөлөө бүрдүүлж, шилжүүлгийн дансыг хааж, гадаад улс руу оргон зайлах, эд хөрөнгийг цааш дамжуулах зэргээр үйлддэг.
Энэ төрлийн залиланд өртөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ ?
- Онлайн худалдан авалт хийх гэж байгаа бол хэдий танд жинхэнэ, бодит, үйл ажиллагаа явуулдаг мэт санагдавч урьдчилгаа мөнгө болон, шаардсан мөнгийг тухайн дансанд хийхгүй байх.
- Залилагчид нь таныг шахаанд оруулж хямдралын хугацаа, бараа бүтээгдэхүүний нөөц дуусах зэргээр яаруулах нь төлбөрөө авах нэг хэлбэр гэдгийг ойлгох.
- Баталгаат захиалгын газраас бараа, эд зүйл захиалж авах, захиалсан бараа ирээгүй байхад тухайн бүтээгдэхүүний бүх мөнгийг дансанд шилжүүлэхгүй байх, тухайн захиалж буй барааны албан ёсны сайт, цахим хуудас мөн эсэхийг нягталж шалгахыг зөвлөж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.