Иргэд гар утас, хэтэвч зэргээ халаасны хулгайд алдах нь их байна
2024-08-15 15:11:00
Хичээл, сургууль эхлэх дөхлөө. Та хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах гээд үзэсгэлэн худалдаа, томоохон зах, худалдааны төв, дэлгүүрээр завгүй явж байна уу? ТАНД ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРУУЛЪЯ.
Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүс нь ихэвчлэн хүний хөдөлгөөн их байдаг олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, үзэсгэлэн, томоохон зах, худалдааны төвүүд, нийтийн тээврийн автобусны буудал зэрэг газруудад хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна.
Нийслэл хотын хэмжээнд эхний 7 сарын сарын байдлаар нийт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 18.9 хувийг зөвхөн халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байна.
Дээрх гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлд судалгаа хийж үзэхэд 82.5 хувь нь rap утас, 17.5 хувь нь бусад эд зүйл байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна. Тухайлбал, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүсээс гадна хулгайн эд зүйлийг нь хямд үнээр худалдан авч зарж борлуулдаг этгээдүүд байна.
Иймд иргэн та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйлсээ гадна халаасанд, нүдэнд ил харагдахуйц газар хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.