Sealy Mongolia-Пи Жэй Брос компани Амгалан асрамжийн газарт 202.6 сая төгрөгийн үнэ бүхий матрасс хандивлажээ

2024-08-11 14:16:00

143 жилийн түүхт АНУ-ын Sealy брэнд нь Монгол дахь салбарынхаа 10 жилийн ойг тохиолдуулан Пи Жэй Брос компанийн санаачилгаар Баянзүрх дүүрэгт байрлах Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор ‘Амгалан’ асрамжийн газрын орны хуучин матрасснуудыг сольж тусгай зориулалтын 202,678,000 төгрөгийн үнэ бүхий 62 ширхэг Sealy Kids Space Tour загварын матрасснуудыг хандивлажээ.

Тус загварын матрасснууд нь хүүхдэд тусгайлан зориулан үйлдвэрлэгддэг ба нуруу нугасны эрүүл мэндийг дэмжих, олон жилийн эдэлгээнд суулт өгдөггүй титанаар хийгдсэн пүршнүүдтэй, хүүхдийн ясны зөв ургалт, өсөлт бойжилтыг хангах болон нян бактер, тоосны хачигны эсрэг тусгай патентлагдсан хамгаалалт бүхий өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Хандивын ёслолын ажиллагаанд ХЗСХТЦ-ийн Орлогч дарга П.Ганцэцэг, Sealy International Group-ын Ерөнхийлөгч Simon Dyer, Sealy Mongolia-Пи Жэй Брос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Пэрэнлэйжамц болон тус төвийн хүүхдүүд, албаны хүмүүс, ажилтан албан хаагчид, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо. Хүүхдүүд гэдэг бол насанд хүрсэн хүмүүсээс илүү олон цаг унтах биологийн хэрэгцээтэй байдаг ба тухайн хандивлаж буй тусгай зориулалтын 100% байгалийн гаралтай latex агуулсан матрасснууд нь бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв өсөж бойжих, өдөр бүр өмнөхөөсөө илүү тухтай унтаж амарч авах, цаашлаад хичээл сурлагад нь эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа Sealy брэндийн удирдлагууд ёслолын үеэр илэрхийлж байсан юм.

зураг

Тэртээ 1881 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан Sealy брэнд нь дэлхийн матрасс, ор, тавилгын салбарын тэргүүлэгч корпорац ба нурууны өвчинд хамгийн сайнаараа олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн брэнд бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон–оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь 7-одтой Burj Al-Arab Jumeirah болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Grand Hyatt, Sheraton, Marina Bay Sands зэрэг 5-одтой зочид буудлууд төдийгүй талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болж танигдсаар 10 жил болсон байна. Дэлхийн хаа нэгтээ 3-секунд тутамд нэг Sealy бүтээгдэхүүн худалдан авагчдадаа хүрдэг ба 100 гаруй оронд 10,000 гаруй салбар шоурүүм дэлгүүртэй.

АНУ-ын тэргүүлэх нуруу-нугасны мэс заслын эмч, мэргэжилтнүүдийн тусгай судалгаанд үндэслэн хийгддэг 10 жилийн албан ёсны баталгаа бүхий титанаар хийсэн пүрштэй Sealy матрасснууд нь олон жилийн эдэлгээний хугацаанд аль ч талаараа унтсан хүний нуруу, тулгуур ясыг хамгийн зөв ортопедик байрлалд үдшийн турш тав тухтай амрааж, олон дахин хөрвөөхгүй бөх нойрсуулах болон чилсэн нуруу, ядарсан булчингуудыг сэргээж өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтахад тусална. Матрасс ор гэдэг бол жирийн тавилгад тооцогддоггүй, хүний эрүүл мэнд, эрч хүч, энерги, ажлын амжилт, цаашлаад сэтгэл санааны байдалтай ч шууд холбогддог учраас 10аас дээш жилийн өдөр бүрийн хэрэглээ болсон сонголтдоо зөв хөрөнгө оруулалт хийж сайн брэндийн чанартай матрасс ор сонгохыг чухалчлан зөвлөж байна.

Унтдаггүй хүн гэж байдаггүй..Монголчуудын хувьд эрүүл зөв унтаж нойрсох, өндөр чанартай матрасс ор хэрэглэхийн ач холбогдлыг маш сайн анхаарч ойлгодог болсон нь ойрын жилүүдэд ихээхэн харагдаж байгаа ба сүүлийн 10 жилийн хугацаанд Sealy брэндийн Монгол дахь хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр, харьцуулшгүй тав тух, удаан эдэлгээгээрээ танигдаж хэрэглэгчдэд хамгийн таашаагдсан матрасс ор гэдгээ улам баталгаажуулж байгаа билээ. Sealy Mongolia нь Улаанбаатар хотод 3 салбар шоурүүм дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Showroom-1 SEALY GALLERY - Zaisan Square Center 3F: 7711-1190

Showroom-2 SEALY SLEEP STUDIO – Hunnu Mall 2F: 7711-1290

Showroom-3 SEALY SELECT - Life Tower /SOYOL WELLNESS CENTER-н хойно/ 2F: 7711-1390

www.sealy.mn

www.facebook.com/SealyMongolia

www.facebook.com/PJinteriorsMongolia


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.