Бизнес эрхлэгч та түгжрэх шаардлагагүй боллоо
2024-07-08 15:00:00
Орчин үед хүмүүс дэлгүүр хэсэхээс илүү хүссэн бараагаа байгаа газартаа хүргүүлэн авахыг чухалчилдаг болсон учраас түгжрэл бизнес эрхлэгчдийн хамгийн том дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулж байна. Гэвч хотын иргэдэд тэр тусмаа бизнес эрхлэгч нарт энэ цаг хугацаа маш үнэтэй.
Хүргэлт замын түгжрэлд таг гацдаг нь бизнес эрхлэгчид орлогоо алдах, харин хэрэглэгчид сэтгэлд нийцсэн бараагаа авч чадахгүйд хүрч байна. Тиймээс ч бизнес эрхлэгчид хүргэлтийн шинэ гарц, гаргалгаа хайсаар буй.
Тэгвэл бизнес эрхлэгчдийн ажлыг хөнгөвчилж, хүргэлтийг нь хариуцлагатайгаар хийх үйлчилгээ нэгээр нэмэгдлээ. Энэ бол Daily express хүргэлтийн үйлчилгээ юм.
Таны бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж өгөхөөр скүүтер-хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Орой бүр захиалгын дагуу татан авалт хийж, агуулахдаа байршуулан нэг барааг ердөө 6000 төгрөгөөр хүргэж өгнө. Мөн харилцагч та тайлан тооцоо болон бараа, бүтээгдэхүүнээ хаана явж байгааг апп-наар хянах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу https://www.facebook.com/dailyexpresshurgelt
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.