Авто худалдааны цогцолбороос Баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
2024-07-04 10:43:00
Сонгинохайрхан дүүргийн 31,32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэний зэрэгцээ Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлгийг бүрдүүлэхээр 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос Баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж хөдөлгөөнийг нээгээд байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.