“Биелэн Бүжье” уламжлалт бүжгийн өдөрлөг 7 дугаар сарын 9-ний өдөр болно
2024-07-01 17:32:00
ЮНЕСКО-н «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-т бүртгэгдсэн “Монгол Наадам”-г угтан “Биелэн Бүжье” уламжлалт бүжгийн өдөрлөгийг “Биелэн Бүжихүйн Нэгдэл” болон “Судрын Гэгээ” сургалтын төвөөс санаачлан 2024 оны 7-р сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт гадаадын жуулчид болоод, өв уламжлалаа танин мэдэх, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих сонирхолтой хүн бүрд нээлттэй байна.
ЗОРИЛГО
~ Соёлын биет бус өвүүдийг олон нийт, жуулчдад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,
~ Соёлын аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, үзээд өнгөрөх бус “Оролцоотой, аяллын хөтөлбөр”-ийн загварыг таниулан сурталчлах,
~ Жижиг, дунд үйлдвэрлэгч, бичил бизнесийг дэмжих зэрэг болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Санаачлагч: “Судрын Гэгээ” сургалтын төв
Ерөнхий зохион байгуулагч: “Biyelgee Dance Connection” /Биелэн Бүжихүйн нэгдэл/
ХӨТӨЛБӨР
* Уламжлалт бүжиг “Бий биелгээ” үзүүлбэр, воркшоп сургалтууд,
* Үндэсний урлагийн үзүүлбэрүүд, тоглоом наадгай
* Хэл хуур хөгжмийн музей, танилцуулга,
* Монгол орны аялал жуулчлалын талаарх танилцуулга мэдээлэл,
* Арт терапи хөтөлбөр /Урлагийн сэтгэл засал/ - Гүн сэтгэл засал аргад суурилсан воркшоп сургалтууд,
* Морин хуурын үзэсгэлэн худалдаа.
ҮЙЛЧИЛГЭЭ
- Хэл хуур хөгжмийн үзэсгэлэн худалдаа,
- Vegan зоог үйлчилгээ /айраг, хуушуур, цагаан идээ/,
- Хөхүүрийн айраг, монгол зоог.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2024 оны 7-р сарын 9-ны өдөр 18:00 цагаас 22:00 цагийн хооронд Holiday Inn Ulaanbaatar /Hotel/-н 2 давхрын хүлээн авалтын танхимд
ТАСАЛБАР ЗАХИАЛАХ: https://forms.gle/wcFGtJcjqL3oYTrD9
Дэлгэрэнгүй мэдээллийг: 95911009
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа