Долдугаар сарын 1-ний Даваа гарагаас ес хоног халуун ус хязгаарлагдах айл өрх, ААН-үүд

2024-06-24 15:54:00

Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засвар хийх ажил үргэлжилж байна.

"УБДС" ТӨХК-аас гаргасан хуваарийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт/2024.07.01/ дараах байршлуудад засвар хийгдэх бөгөөд халуун ус хязгаарлагдана.

  1. Хурд хорооллын орон сууц орчим
  2. Эрэлийн орон сууц орчим
  3. Жигүүр грандын орон сууц орчим
  4. Отгонтэнгэр дээд сургууль
  5. Жуков орчим
  6. Монгол кино нэгтгэл
  7. Баянзүрх дүүрэг
  8. ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
  9. Цагдаагийн авто бааз, ЗЦГ
  10. Стар эстэйтс
  11. Континентал зочид буудал
  12. Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
  13. 21 дүгээр сургууль орчим
  14. Бөхийн өргөө орчим
  15. Зүүн хүрээ орон сууцны хороолол
  16. ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид

Засварын ажил долдугаар сарын 10-ныг хүртэл ес хоног үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.