Дунд голын голдирол өөрчилж, гол дотор зөвшөөрөлгүй барьсан даланг буулгалаа
2024-06-21 15:58:00
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирол өөрчилж, голын бургасан дотор зөвшөөрөлгүй байшин барьсан иргэний зөрчлийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас зургаадугаар сарын 6-нд буулгасан. Тухайн иргэд байшингаа барихдаа өөрсдийгөө үерийн эрсдэлээс сэргийлж зохиомлоор үүсгэсэн даланг өнөөдөр буулгаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас голуудын түвшин нэмэгдэж, дээрээсээ боогдох эрсдэл үүсээд буй. Иймд Дунд голын бургасан дотор зөвшөөрөлгүй байшин барьж, түүнийгээ хамгаалах зорилгоор зохиомол далан барьсан байсныг сэтэлж, урсцыг сайжруулахаар ажиллаж байна” гэлээ.
Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.