Мал тууж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
2024-06-21 11:43:00
Өчигдөр орой Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлт рүү мал тууж явсан иргэн бороон шамарганд мал туух боломжгүй байна гэсэн мэдээллийг 19:00 цагийн үед гэрийнхэндээ өгчээ. Гэрийнхэн нь тухайн байршилд очоод олохгүй цагдаад мэдэгдэж, эрлийн ажиллагааг явуулж байгааг НОК мэдээлсэн юм. Уг иргэнийг олсон эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад "Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны Эмээлтэд хоёр иргэн малаа хариулж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө 01:15 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байсныг 04:48 цагт эсэн мэнд олсон байна" гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.