“ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН 2.0 " АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-06-15 18:19:00
Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөснөөс хойш одоогоор 70 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гараад байна. Улсын хэмжээнд нийт 3778 хоршоо шинээр байгуулагдсан бөгөөд цаашид ийнхүү өргөжин тэлж буй хоршоодын үйл ажиллагаанд түлхэц болж хамтран ажиллах зорилгоор “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН 2.0 "-“Хоршоологч, Үйлдвэрлэгчийн түншлэл" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Монгол улсын сайд , ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар , Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв ,ХХААХҮЯ, ЖДҮ -агентлаг, Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбоо, Бэлчээр ашиглагчдын холбоо, Стейнер судалгааны хүрээлэн, үйлдвэрлэгчдийн төлөөлөл мөн орон нутгаас хоршоологчдын төлөөлөл ирж оролцлоо.
Энэ үеэр шинээр үүсгэн байгуулагдсан хоршоод Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдсэнийг мэдэгдэн үйлдвэрлэгч хоршоологчдын дунд санамж бичигт гарын үсэг зурав .
Санамж бичгээр хоршооны стандартын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хоршооны хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг эрчимжүүлэх зорилготой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.