Шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай хэрэгжсээр байна

2024-06-19 15:09:00

Засгийн газраас дөрөвдүгээр сард “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Ингэснээр хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдсэн юм. Баруун бүс нутгийн хувьд Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын зээл 33 тэрбум 151 сая төгрөгт хүрээд байна. Тодруулбал, 

Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, 264 малчин хоршооны гишүүн болж, 9 тэрбум 312 сая төгрөг, Завхан аймагт 58 хоршоо шинээр байгуулагдаж, 169 малчин хоршоонд нэгдэж, 5 тэрбум 997 сая төгрөг, Увс аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, 235 малчин хоршоонд нэгдэж, 7 тэрбум 829 сая төгрөг, Ховд аймагт 86 хоршоо шинээр байгуулагдаж, 252 малчин хоршоонд нэгдэж, 10 тэрбум төгрөгийн зээл тус тус олгогдоод байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.