Сэлэнгэ болон Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарчээ

2024-06-18 10:34:00

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газарт зургаадугаар сарын 15-ны өдөр ой, хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан тус өдрийн 14:04 цагт цурамд оруулан өчигдөр өдрийн 09:03 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатсан байна.

Мөн “Шандын даваа”-нд ой, хээрийн гал түймэр гарсан. Алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан зургаадугаар сарын 19-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатжээ.

Харин Хэнтий аймгийн “Зүүний-Эх” гэдэг газарт өчигдөр аянга бууж ойн гал түймэр гарчээ. Алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан аж.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.