Голд живж байсан хоёр хүүхдийг авраад өөрөө осолджээ

2024-06-18 10:23:00

Сэлэнгэ аймгийн  Шаамар сумын “Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон байна. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 19 настай иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олжээ. 

Аялал зугаалганы цаг эхэлж байгаа энэ үед асран хамгаалагчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.