18 болон 19 настай эрэгтэй усанд живж амиа алджээ

2024-06-17 09:43:00

Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай” /гахай байрны хажууд сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т/Тогтоол усны эрэг дээр 5 хүн аялж явснаас 2 хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн М /19 настай, эрэгтэй/, иргэн И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.