Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цагт тээвэрлэлт хийж байна

2024-06-12 17:35:00

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийдэг.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд  зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.