Шөнийн нойрыг юу ч нөхөж чадахгүй

2024-06-06 10:20:00

Нойр хоолондоо л сайн байвал ажил аяндаа бүтнэ гэдэг дээ. Хүн өдөрт 7-8 цаг унтаж бүрэн амарч байх хэрэгтэй. Гэвч ажил, хөдөлмөрийн онцлог, стресс, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан нойргүйдэх асуудал гардаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүдээс эхлээд өсвөр насны хүүхдүүд шөнөжин утсаараа тоглож, цахим орчинд идэвхтэй байснаар нойр нь солигдох, цаашлаад нойргүйдэлд өртөж байна. Тэгвэл шөнийн нойроо хугасалснаар  өдрийн турш нойрмоглоно, ядарна, анхаарал төвлөрүүлэх чадвар буурна, шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ, уур уцаартай болно, сэтгэл гонсойно, бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ. Шөнийн нойрыг өдрийн нойр нөхөхгүй. Ер нь юу ч нөхөж чадахгүй. Тиймээс та ээлжийн ажилтай биш л бол өдөр тутамдаа шөнө нь сайхан амарч унтаж байх нь чухал.

Хэрвээ нойргүйдэлтэй тулгарсан бол амьсгалын дасгал хийж болно. 

  • 3-н секундийн турш аажим амьсгал гаргах
  • 3-н секундийн турш аажим амьсгал авах
  • Дахин амьсгал авахын өмнө 3-н секунд амьсгалаа түгжих

Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх нь илүү үр дүнтэй. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.