Төв цэнгэлдэх хүрээлэн шинэ ариун цэврийн байгууламжтай болно

2024-06-06 10:05:00

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байна.

Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.

Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай хийж тохижуулахаар төлөвлөжээ.

Мөн наадмын дараа долоо хоногийн тогтсон нэг өдөр төв цэнгэлдэх дотор  өглөө, орой тодорхой цагт иргэдийг шинэ гүйлтийн зам дээр үнэ төлбөргүй гүйх боломжоор хангаж өгөхөөр болсон байна. Түүнчлэн иргэдэд тулгамддаг хамгийн чухал асуудал болох ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэхээр болсон байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.