Хамарын хийдийн зам эвдэрчээ

2024-06-05 10:55:00

Дорноговь аймагт өчигдөр их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийд рүү явах зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тиймээс аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой явахыг Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас анхаарууллаа.

Түүнчлэн Дорноговь аймаг, Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна. 

Ойрын өдрүүдэд усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа учраас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.