Б.Саранчимэг гишүүний нүүдэл шийдэл

2024-05-31 15:13:00

2020 оны сонгуулиар  Баянзүрх дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан Б.Саранчимэг гишүүн энэ жилийн сонгуулиар нүүх шийдэлд хүрчээ. Тиймдээ ч 2023 оноос эхлэн говийн аймгуудаар их явж мод тарьж, чуулганы танхимдаа ч Дундговь аймгийн асуудлыг их ярьж байв.  Тэрээр өөрийн дүү Б.Наранхүүтэй ээлжлэн төр түшилцэнгээ түмнийхээ боломжоос хумслаад гаршсандаа юу төрд заавал нэг төлөөлөл байх ёстой гэж үздэг гэр бүлийн дүрэмтэй ч үү ямартай ч  энэ сонгуульд дүү Б. Наранхүү өнжиж эгч Б.Саранчимэг говийн бүсэд нэр дэвшихээр боллоо. Харин түүнийг улстөрд ороод иргэддээ нөмөр нөөлөггүй гишүүн байсныг УИХ-ын гишүүнээр заларсан он жилүүд бэлхнээ гэрчилнэ.

Б.Саранчимэг гишүүн боловсролын зээлийн сангаас 32 мянган долларын зээл  авч суралцаад зээлээ төлөхгүй явсаар олон нийтэд ил болсоны дараа төлж барагдуулсан. Мөн дүүдээ ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая долларын зээлийг авч өгсөн тэрбумтан атлаа эгэл ардынхааа боломжоос хулгайлдаг хожимдсон хойно нь хашгирдаг түшээдүүдийн нэг.

Тэр улстөрд цөөнх болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл тул хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллах байх гэдэг хүлээлт байв. Гэтэл тэр 2019 онд  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар,  нарын хамт Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлахдаа Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулж байж.

 Энэ үед ХЭҮК-оос Хүүхдээр хүйтний улиралд морь унуулж уралдуулахаар зэхэж байгаад харамсаж эсэргүүцлээ илэрхийлсний дараа Б.Саранчимэг гишүүн энэ төслөөс нэрээ татаж байв. Уг нь эмэгтэйчүүд бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай гэдэг. Гэвч Б.Саранчимэг мэтийн ийм  гишүүд хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж хууль өргөн бариад байвал түмнийг төлөөлж эх хүүхдийн эрхийг хамгаална гэж уянгалаад хэрэггүй.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.