Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдээд 4100 төгрөг болов

2024-05-30 11:12:00

Өчигдөр Засгийн газар хуралдаж цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шийдэлд хүрэв. 2008 оноос хойш цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсаас бүрэн санхүүжүүлж ирсэн. Ингэхдээ 8-10 цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 2475 төгрөг, тусгай болон сувилал 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр бодож олгодог байсан. Тэгвэл ирэх хичээлийн жилээс 8-10 цаг ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 3000 төгрөг, тусгай болон 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлыг 4100 төгрөг болголоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.