ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ

2024-05-15 18:47:00

Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд аялал жуулчлалын нислэг үйлдэх болсон бөгөөд энэ нислэгээр гадаадын иргэдийг Монгол Улсад аяллаар зочлон ирэх, монгол иргэдийг далайн эргийн аялалд харьцангуй хямд нөхцөлөөр аялах боломжийг нээж байна.

2024 оны 05 сарын 10-ны өдөр Далиань хотын аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид Хүннү Эйр компанитай хамтран Монголын 40 гаруй аялал жуулчлалын компаниудын удирдлагыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

Энэ уулзалтын үеэр Далиань хотын танилцуулга, үзвэр, үйлчилгээ, буудал, байгаль орчин, гэх мэт аялал зохион байгуулахад нэн чухал, дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.

Хүннү Эйр компани нь Монгол улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” уриаг дэмжин олон улсын шинэ чиглэлүүд нээн, улс улсын аялал жуулчлалын агентуудыг холбож, аялал жуулчлалын шинэ урсгал нээн, түүнийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л бололцоог ашиглан ажиллаж байгаа юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.