Сарын дундаж орлого нь ХОЁР САЯ төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно
2024-05-08 17:34:00
Өмнө нь ипотекийн зээлийг авсан 104 мянган иргэний сарын дундаж орлого 2 сая болон түүнээс дээш төгрөг байсан. Үүнээс бага орлоготой иргэд зээл авч чадаагүй тул цаашид бага орлоготой иргэдэд ипотекийн зээл олгохоор болжээ. Үүний тулд төрийн орон сууцны корпорац хамгийн хямд үнээр орон сууц барина. Зарим байрыг ахмадууд, залуу гэр бүлүүдэд түрээслүүлнэ. Энэ хуулийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас баталсан, ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
Нийт 10 мянган өрхөд энэ зээлийг олгоно гэж тооцоолжээ. Банкуудад нийт 20 мянган хүн их наядаар хэмжигдэх хэмжээний зээл авах зээлийн хүсэлтээ өгсөн байна. Тэгэхээр тэдний тал нь энэ онд зээл авна. Цементийн импортын татварыг 5 хувь болгосон тул цементийн үнэ өсөхгүй, хомстол үүсэхгүй. Тэгэхээр байрны үнэ ч өсөхгүй гэсэн үг юм.
Мөн орон нутагт 100 суманд орон сууц барина. Эдгээр нь дэд бүтэцтэй буюу цахилгаан дулааны хангамжтай сумд юм. Энэ ажилд нийт 100 тэрбум төгрөг зарцуулах юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.