ОХУ болон БНХАУ  хилийн боомтууд түр хаагдана

2024-05-01 11:53:00

Энэ сард БНХАУ, ОХУ-ын агаарын болон төмөр замын боомтууд түр хаагдах юм байна.

Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан боомт тавдугаар сарын 1-нээс гадна Ялалтын баярын өдрүүдэд түр хаана.

БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Булган, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-нийг хүртэл түр хаажээ. Энэ нь олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож буйтай холбоотой байна.

Монгол Улсад Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тавдугаар сарын 23-нд тохиох тул эдгээр авто замын боомт түр хаагдах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.