Гурван нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ
2024-04-30 18:40:00
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нам, эвслүүдийн 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингэхдээ Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр энэ удаагийн ээлжит сонгуульд оролцуулахаас татгалсан байна.
Мөн хуралдаанаас дараах 25 нам, эвслийг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэжээ.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.