Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот зэргийг 25 тэрбумаар шинэчилнэ
2024-04-24 15:06:00
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаж, шийдвэрлэгдэж байгааг мэдэгдлээ.
Энэ долоо хоногт гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэргийн нийлүүлэлт хийгдэж эхлэх юм байна.
Мөн гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батлахаар болжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.